Иргэн Э.Сайханбат амны хаалт, гар ариутгагч хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-02-28 18:32:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн Э.Сайханбат өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 1000 гаруй амны хаалт, гар ариутгагч хүлээлгэн өглөө. 

Тэрээр хэлэхдээ “Дэлхийн хэмжээнд тахал болоод буй халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг нийслэл бүх шатанд зохион байгуулан ажиллаж байгаад талархаж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд манай гэр бүл ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа албан хаагчдад талархаж байна” гэсэн юм.



Иргэн Э.Сайханбатын гэр бүлээс хандивласан амны хаалт болон гар ариутгагч гелийг нийтийн тээврийн болон тохижилт үйлчилгээний зэрэг олон нийттэй шууд харьцаж байгаа албан хаагч нарт тараана.


Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд түүнд нийгмийн хариуцлагын хүрээнд төрийн албан хаагч нарт сэтгэлийн тусламж үзүүлж буйд талархал илэрхийлээд, "Иргэн Э.Сайханбатын гэр бүлээс хандивласан амны хаалт болон гар ариутгагч гелийг нийтийн тээврийн болон тохижилт үйлчилгээний зэрэг олон нийттэй шууд харьцаж байгаа албан хаагч нарт тараана" гэлээ.


Тодруулга: “Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлд төр, захиргааны байгууллагын  6000 гаруй албан хаагч эргүүл хийж, иргэдэд зөвлөмж мэдээлэл хүргэж ажиллаж байна.


Холбоотой мэдээ