Теле хичээлийн 3 дугаар сарын 2-6-ны хуваарь

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-02-29 10:19:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ-наас хорио цээрийн дэглэмийг сунгасантай холбогдуулан цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан теле хичээлийг үргэлжлүүлэн хүргэхээр болжээ.

2020 оны 2 сарын 3-4-нд заасан 2 долоо хоногийн теле хичээлийг гуравдугаар сарын 3-6-нд давтан хүргэх юм. /Энэ хугацаанд суралцагсдад зориулсан шинэ агуулгаар шинэ хичээлийг боловсруулан, теле хэлбэрээр бэлтгэнэ/

Гуравдугаар сарын 9-20-ныг хүртэлх ажлын өдрүүдэд СӨБ, ЕБС-ийн суралцагчдад зориулсан шинэ хичээлүүдийг тогтсон цагийн хуваарийн дагуу хүргэнэ.

Гуравдугаар сарын 23-27-нд өмнөх хичээлүүдээ бататгах хичээлийг хүлээн авч үзэх боломжтой.

Гуравдугаар сарын 9-нөөс эхлэн ЭЕШ-д бэлдэгчдэд зориулсан теле хичээлийг шинээр бэлтгэн хүргэхээр төлөвлөжээ. Мөн Насан туршийн боловсролын үндэсний төвөөс эцэг эх асран хамгаалагчдад зориулсан теле сургалтыг “Стар” телевизтэй хамтран зохион байгуулах аж. 


Холбоотой мэдээ