Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдаа тохируулан зорчихыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-03-04 15:26:14

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн хэмжээнд 15 хяналтын пост замын хөдөлгөөнд хяналт тавин 24 цагаар ажиллаж байна.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласныг зогсоосонтой холбогдуулан коронавирусний халдвараас болон гэмт хэрэг зөрчлөөс ард иргэдээ урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх постууд ажиллаж байгаа юм. Өмнөговь аймгийн хэмжээнд Даланзадгад-Мандалговь-Улаанбаатар, Даланзадгад-Цогтцэций-Ханбогд-Гашуун сухайтын хилийн боомт, Даланзадгад-Баяндалай-Ноён-Гурвантэс-Шивээхүрэнгийн хилийн боомт гэсэн босоо, хэвтээ тэнхлэгийн автозамын дагуу 15 цэгт хяналтын постод Онцгой байдал, Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналт, Автотээврийн байгууллагатай хамтран 43 алба хаагч, ажилтан 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. 
Аймгийн Цагдаагийн газраас сануулж байгаагаар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хот хоорондын замд зорчихдоо хурдаа тохируулан, хамгаалах бүс хэрэглэхэд онцгойлон анхаарч, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй баталгаатай тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг иргэдээсээ хүслээ.

Холбоотой мэдээ