ОХУ-д суралцах хүсэлтэй хүмүүсийг бүртгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-06 17:51:32
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй хүмүүсийг энэ оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс энэ сарын 14 хүртэл бүртгэж байна.

 

Монгол Улсын Засгийн газар коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 30-ны өдөр хүртэл хориог сунгасан тул энэ жил ОХУ-д тэтгэлгээр суралцах хүсэлтэй хүмүүс мэдүүлгээ edu.rs.gov.ru (https://future-in-russia.com) мэдээллийн системд 3 дугаар сарын 14-нөөс өмнө оруулах юм байна. 

Шинжээчийн комисс нь аттестат (диплом) эсвэл сурлагын дүнгийн хуудас зэргийн дундаж оноо, голлох хичээлийн дундаж оноо, нийгмийн чухал ач холбогдол бүхий горилогчдын амжилт зэргийг харгалзан шалгаруулах юм. 

Энэхүү портфолио шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг edu.rs.gov.ru сайтаас авах бөгөөд утсаар зөвлөгөө өгөх тусгай комисс ажиллаж байна. Зөвлөгөө өгөх комисс  даваа-баасан гарагуудад  10.00-14.00 цагт ажиллана. Харилцах утас: 45-46-00, 45-28-70 

Холбоотой мэдээ