Европын улсууд руу Эгейн тэнгисээр дамжин нэвтрэхийг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-08 11:03:16

АНКАРА. /TASS/. Аюулгүй байдалтай холбоотойгоор Туркийн эргийн хамгаалалт дүрвэгсдийг Эгейн тэнгисээр дамжин Европын Холбооны орнууд руу нэвтрэхийг хоригложээ. Энэ тухай “NTV” телевиз мэдээлжээ.


“Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы захирамжтай холбогдуулан Эгейн тэнгисээр дамжих нь дүрвэгсдийн аюулгүй байдалд аюул учруулж байгаа учир тус чиглэлээр явахыг хориглож байна” хэмээн эргийн хамгаалалтын мэдэгдэлд дурджээ.


Өмнө нь Туркийн Ерөнхийлөгч Германы канцлер Ангела Меркельтэй утсаар ярьж, Дүрвэгсдийн асуудлаарх Турк, Европын холбооны хэлэлцээрийг эргэн харах шаардлагатайг цохон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ