АНУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 500 давжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /TASS/.
АНУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 500 давжээ.
Энэ тухай АНУ-ын өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдэгдсэнийг
иш татан “CNN” телевиз
мэдээлсэн байна.
Халдвар авсан хүмүүс дотор Хятадын Ухань хотоос болон
“Diamond Princess” хөлөг онгоцноос нүүлгэн шилжүүлсэн АНУ-ын иргэд багтаж
байгаа аж. Үүнээс гадна халдвар авсан АНУ-ын 21
иргэн “Grand
Princess” хөлөг онгоцон
дээр байгаа аж. Халдварын тохиолдлууд нийт 33 мужид бүртгэгдээд байна. Коронавирусний халдварын улмаас АНУ-д 21 хүн нас баржээ.