Хятадад тусгаарлах зориулалтаар ашиглаж байсан зочид буудал нуржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-03-09 10:10:22

БЭЭЖИН. /BBC/. Хятадын өмнөд нутгийн Фужянь мужийн Чуаньжоу хотод тусгаарлах байрын зориулалтаар ашиглаж байсан зочид буудал өнгөрсөн бямба гаргийн орой нурсны улмаас 10 хүн амиа алдаж, 23 хүн сураггүй болжээ.


Аврах албаныхан таван давхар “Xinjia” зочид буудлын нурангинд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд 71 хүн байсан зочид буудлын нурсан шалтгааныг хараахан тогтоогоогүй байна.


Хятадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, уг зочид буудлыг коронавирусний халдвар авсан өвчтөнүүдтэй ойр хавьтсан хүмүүсийг тусгаарлаж, биеийн байдлыг нь хянах зориулалтаар ашиглаж байжээ.


Ухань хотоос 1000 орчим километр зайд оршдог Чуаньжоу хот нь Уханиас гадна коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэн анхны хот юм. Чуаньжоуд уг халдварын нийт 47 тохиолдол илэрсэн байна. 

Холбоотой мэдээ