“COVID-19” халдвараас 61 мянган хүн эдгэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-03-09 12:32:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны мэдээлснээр, энэ сарын 9-ний өдрийн 11:00 цагийн байдлаар шинэ коронавируст халдвараар 3827 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 109 842-д хүрсэн бол 61 719 хүн эдгэрчээ.

Монгол Улсад коронавируст халдвар бүртгэгдээгүй ч урьдчилан сэргийлэхийн тулд өвчлөл гарсан бүс нутагт зорчихгүй байх, зорчсон бол 14 хоног гэртээ байж, өөрийгөө ажиглах, гараа савандаж сайтар угаах, халуун, бүлээн шингэн ихээр уух, олон хүн цугларсан газраар аль болох явахгүй байх, бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийхийг ЭМЯ анхаарууллаа. 


Холбоотой мэдээ