ЗДТГ-ын хамт олон нэг өдрийн цалингаа хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-03-09 16:10:02

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын Онцгой комиссоос гаргасан уриалгыг дэмжиж Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын хамт олон нэг өдрийн цалингаа хандивлалаа.

Аймгийн ЗДТГ нь 50 гаруй албан хаагчтай бөгөөд нийт гурван сая төгрөгийг хандивлаж байгаагаа мэдэгдэв. Мөн тус уриалгыг аймгийн боловсролын байгууллагууд дэмжиж, хандив өргөхөө илэрхийлжээ. 

Холбоотой мэдээ