Хулгайгаар архи согтууруулах ундаа борлуулсан 9 дэлгүүрт хариуцлага тооцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-03-10 09:20:44

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос гаргасан архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглосон шийдвэрийг зөрчин хулгайгаар архи согтууруулах ундаа худалдан борлуулж байсан 9 дэлгүүрт  хариуцлага тооцсон байна.

Дээрх дэлгүүрүүдийн архи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг 2 сар түдгэлзүүлсэн байна. Мөн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тус аймагт гарсан зөрчилгүй тайван байсан байна. Харин Мөрөн суманд 3 дэлгүүр хулгайгаар согтууруулах ундаа худалдан борлуулж байсныг аймгийн Цагдаагийн газраас илрүүлсэн гэдгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч О.Мөнхсайхан мэдээллээ.

Холбоотой мэдээ