Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-03-10 12:03:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг өнөөдөр хүлээн авч уулзав.


Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол Улсад хөдөлмөр эрхэлдэг Францын иргэнээс "COVID-19"-ийн халдварын сэжигтэй шинж тэмдэг илэрч, шинжилгээний хариу эерэг гарсныг мэдээлэв. Мөн УОК-ын шийдвэрүүдийг дэлгэрэнгүй мэдээлж, вирусний тархалтаас сэргийлэх талаар зөвлөмж зааврыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, хамтран ажиллахыг хүсэв.


Францын Элчин сайд тус улсын иргэн "COVID-19" халдвар авсан тухай мэдээлэл гарсны дараагаар олон нийтийн сүлжээгээр уг асуудалтай хамааралгүй иргэний зураг бүхий буруу ташаа мэдээлэл тархсан хэмээгээд тухайн иргэний аюулгүй байдалд санаа зовж буйгаа илэрхийлж, зохих арга хэмжээ авахыг хүслээ.

Холбоотой мэдээ