Говийн сакура цэцэглэх цагаар номын богцтой аялалд гарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-28 10:48:29

Өмнөговь аймгийн Улсын тэргүүний 3 дугаар сургуулийн номын сангаас санаачлан “Номтой аялал” зохион байгуулахаар төлөвлөж байна. Буйлс цэцэглэх энэ цагаар тус аялалд хүүхэд бүр богцондоо номтой явах ажээ.

Энэхүү арга хэмжээгээ 5 дугаар сарын 7-ны бямба гарагт зохион байгуулахаар төлөвлөж байна. Амралтын өдрөөрөө агаар салхинд гарч бүйлсний ягаан цэцгэн дунд уншсан номынхоо ярилцлага өрнүүлэхийг хүсч байгаа 20 гаруй хүүхэд эхний ээлжинд явахаар болоод байгаа гэнэ.

Энэхүү үйл ажиллагаа нь номтой нөхөрлөхөөсөө гадна байгаль эхтэйгээ илүү ойртох боломжийг хүүхдүүдэд нээж өгч байгаа юм. Буйлс нь нэгэн төрлийн говийн сакура гэж хэлэгддэг бөгөөд хаварт ягаан өнгөтэй цэцэг дэлгэрүүлдэг. Энэ байгалийг сонин бөгөөд ховор үзэгдэл ердөө 7-10 хоног үргэлжилдэг байна. Ийнхүү говь нутгийнхаа байгалийн ховор үзэмжинд саатах зууртаа өөр өөрсдийн уншсан, сэтгэлд үлдсэн сайхан мөртүүдийг бусадтай хуваалцах ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ