Аймгийн Онцгой комисст иргэд, аж ахуйн нэгжүүд хандив өгсөөр байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-03-12 11:20:19

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Онцгой комисст иргэд аж ахуй нэгжүүд хандив өгсөөр байна.

Дэлхий нийтийг цочроогоод байгаа шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд Өмнөговийнхон нэгдэж аймгийнхаа Онцгой комисст, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж байгаа төрийн албан хаагчиддаа  сэтгэлийн хандив тусламж өгсөөр байгаа юм. 

Нийт 12 иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас 12.050.000 төгрөг ирүүлснийг гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу аймгийн ОБГ-ын дансанд байршуулсан бөгөөд одоогоор зарцуулалт хийгээгүй байна. Мөн 22 аж ахуй нэгж, байгууллагаас нэг удаагийн хамгаалах хувцас, нэг удаагийн болон даавуун, N95 амны хаалт, жаволин, спирт, гар ариутгагч санитол, нэг удаагийн бээлий болон зөв аарцны ундаа, амьд кальци, бензины талон ирүүлснийг Гашуун сухайт, Шивээхүрэн хилийн боомтод ажиллаж буй чиг үүргийн байгууллагуудад зарцуулаад байгаа ажээ. 

Аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд сэтгэлийн хандив өгч буй иргэд, байгууллага, аж ахуй нэгжүүддээ аймгийн Онцгой комиссоос талархал илэрхийллээ.