Аризона коронавирусний улмаас онцгой байдал тогтоосон 24 дэх муж улс боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-03-12 10:16:40

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Аризона муж улсад онцгой байдал тогтоосныг тус муж улсын захирагч Даг Дьюси лхагва гарагт мэдэгдсэн байна.


Аризона коронавирусний халдвар тархсаны улмаас нутаг дэвсгэртээ онцгой байдлын дэглэм тогтоосон АНУ-ын 24 дэх муж улс болж байгаа юм. ““COVID-19” халдварын тархалтыг зогсооход шаардлагатай арга хэрэгсэл, зөвлөмжийг албаны хүмүүс болон захиргааны ажилтнуудад өгөх зорилгоор онцгой байдлын дэглэм нэвтрүүлэх тухай захирамж гаргалаа” гэж Дьюси “Twitter” хуудсандаа мэдээлжээ.


Одоогийн байдлаар Аризона муж улсад коронавирусний халдварын есөн тохиолдол бүртгэгдээд байгаа юм. АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс хамгийн сүүлд мэдээлснээр, тус улсад коронавирусний халдвар авсан хүний тоо 1311-д хүрч, 38 хүн нас баржээ. АНУ-ын нийслэл хот болон Аризона муж улсаас гадна Арканзас, Мичиган, Вермонт, Хойд Каролин, Массачусетс, Нью-Мексико, Нью-Йорк, Пенсильван, Юта, Кентукки, Индиана, Хавай, Мэриленд, Калифорни, Флорида болон Вашингтон муж улсад онцгой байдал тогтоосон байна.


Холбоотой мэдээ