Сумдын сонгуулийн хороо байгуулагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-28 12:09:11

Монгол Улсын Их Хурлын болон Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах Говь-Алтай аймгийн сонгуулийн хороо хуралдаж сонгуулийн хорооны гишүүдийн ажил үүргийн хуваарийг тодорхой болгож, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэн баталсан байна.

Үүний зэрэгцээ энэ удаагийн сонгуулийн ажлыг 18 сумд зохион байгуулах сумдын сонгуулийн хороог байгууллаа. Сонгуулийн тухай хуулийн дагуу санал авах байрыг байгуулах, зохион байгуулагчдыг томилох, сонгуулийн хуулийг чанд мөрдөж ажиллахыг сумдын сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарт үүрэг болгожээ.

Тус аймгийн 18 сумын сонгуулийн хороонд 94 хүн ажиллахаар батлагдсан байна.

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ