Малчид хотондоо ч өвс тэжээлээ хүргэж чадахгүйд хүрээд байна

Фото
myagmarsuren@montsame.mn
2020-03-13 19:27:42

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн нийт нутгаар цасан бүрхүүлтэй. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд цагаан зудтай 15 сум, цагаанаар зудархуу дөрвөн сум байна.

Цагаанаар зудтай болон зудархуу бүс нутгийн мал өвөлжилтийн байдал ихээхэн хүндэрсэн, өвс тэжээлийн хомсдолтой, малын тарга тэвээрэг муудаж малын хорогдол гарсаар байна. Малчид хөнгөлөлттэй болон тусламжийн өвс тэжээлийг зөөхөд хүндрэлтэй байгаа аж. Гэсэн хэдий ч малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх, өвс тэжээлийг нь хотонд нь хүргэх ажлыг сум, аймгаас ажлын хэсэг гарч,аймгийн Онцгой комиссоос шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэж байна.