Токио, Москва, Берлинээс ирэх иргэд онгоцны суудлаа баталгаажуулахыг сануулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио, Москва, Берлин хотоос тусгай нислэгээр эх орондоо ирэх монгол иргэд тусгаарлах байр, хоолны зардлаа төлж, онгоцны суудлаа баталгаажуулахыг УОК-ын шуурхай штабаас өнөөдөр санууллаа.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Япон, ОХУ, Герман улаас иргэдээ авч ирэх тусгай үүргийн нислэг МИАТ ТӨХК-иас энэ сарын 15-16-нд хуваарийн дагуу хөөрнө. Тодруулбал, эхний нислэг маргааш буюу энэ сарын 15-ны 07.45 цагт Улаанбаатар-Сөүл чиглэлд хөөрөх бол Улаанбаатар-Москва-Берлин чиглэлд 07.55 цагт ниснэ. Харин Улаанбаатар-Токио чиглэлд тусгай үүргийн онгоц энэ сарын 16-ны 08.55 цагт нисэх юм.
Дээрх нислэгээр ирэхээр бүртгүүлсэн иргэд маргааш буюу энэ сарын 15-ны 15.00 цагаас өмнө Монгол Улсад ирээд тусгаарлагдах байр, хоолны зардлаа Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд хийж, суудлаа баталгаажуулах аж. Тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50 000 төгрөг, 14 хоногт нийт 700 000 төгрөг байх юм.
Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг зөвлөв. Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасаж, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгахыг анхааруулав.
Төлбөр хийх заавар,