Мэргэжлийн өвчин судлалынханд амны хаалт хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-03-16 18:52:46

Улаанбааатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сургалтын "Бодит үнэлэмж" төв өнөөдөр Мэргэжлийн өвчин судлалын газарт 1000 ширхэг амны хаалт хандивлав.  

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын газар нь уул уурхай болон барилга, зам тээврийн салбарын ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт тогтмол оруулдаг. Тиймээс тус газрын эрсдэл ихтэй нөхцөл байдлыг харгалзан ажилтнуудад амны хаалт хандивлажээ.

“Бодит үнэлэмж” мэргэжил сургалтын төвийн захирал Н.Эрдэнэтуяа, "COVID-19"-ийн тархалтаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг орон даяар өрнүүлж, үүнийг иргэн, ажилтан бүр хариуцлагатайгаар ухамсарлаж үүргээ биелүүлж буйд талархаж байна" гэв. 


Холбоотой мэдээ