Шинэ Мөрөн худалдааны төв түрээсээ 50 хувь буурууллаа

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-03-16 23:48:57

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Шинэ Мөрөн худалдааны төв 3 дугаар сарын түрээсээ 50 хувь бууруулахаар шийдвэрлэжээ.

Сүүлийн үед түрээслэгчдийн хувьд худалдан авалт муудсан, түрээсийн төлбөр, зээлийн хүү төлөх зэрэг нь хүндрэлтэй байгаа гэнэ. Иймээс  Шинэ Мөрөн худалдааны төв  өөрсдийн нөөц боломждоо тулгуурлан түрээслэгчиддээ 3-р сард түрээсийн төлбөрийг 50 хувь  бууруулж үүсч буй хүндрэлийг хохирол багатай даван гарахыг нийт бизнес эрхлэгчиддээ уриалсан байна.

 

Холбоотой мэдээ