Жо Байден дахин ялалт байгуулах төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-03-18 12:18:10

ВАШИНГТОН. /ABC/. Ирэх 11 дүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нам дотроос нэр дэвшигчийг тодруулах сунгаа Аризона, Флорида, Иллинойс муж улсад мягмар гарагт боллоо.


Охайо муж улсад мөн сунгаа явуулах байсан боловч коронавирусний халдварын улмаас онцгой байдал тогтоосон тул санал хураалтыг ирэх зургадугаар сар хүртэл хойшлуулсан юм.


Халдварын тархалттай холбогдуулан дээр дурдсан муж улсуудын сонгогчдыг саналаа өгснийх нь дараа санал асуулга явуулаагүй байна. Харин үүний оронд Аризона, Флоридад энэ сарын 9-15-нд, Иллинойст 13-16-нд утсаар асуулга явуулжээ.


Уг асуулгын дүнгээс үзэхэд Флорида муж улсын сонгогчдын 79 хувь нь, Иллинойсын сонгогчдын 63 хувь нь, Аризонагийн сонгогчдын 63 хувь нь дэд Ерөнхийлөгч асан Жо Байденыг сонгосон байна. 

Холбоотой мэдээ