АНУ дийлэнх улс орнуудад үзүүлдэг визийн үйлчилгээгээ зогсоож байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /TASS/.
АНУ-ын Төрийн департамент коронавирусний нөхцөл байдалтай
холбоотойгоор дэлхийн ихэнх улс орнуудад үзүүлдэг визийн үйлчилгээгээ түр
хугацаагаар зогсоож байна.
Энэ тухай АНУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч
мэдэгдсэн байна.
“COVID-19”-н дэгдэлттэй холбоотойгоор
Төрийн департамент дийлэнх улс орнуудад тогтмол үзүүлдэг
визийн үйлчилгээгээ түр хугацаанд зогсоож байна. Эдгээр улс орны Элчин сайдын
яам, консулын газрууд 3 дугаар сарын 18-наас эхлэн цагаачлалын болон
цагаачлалын бус визний тогтмол явуулдаг ярилцлагуудаа цуцална” хэмээн тэрбээр
цохон тэмдэглэжээ.
Элчин сайдын яамууд хэзээнээс визийн үйлчилгээгээ үзүүлж эхлэх боломжтойг хэлж мэдэхгүй байгаа хэдий ч боломж гармагц визийн үйлчилгээгээ сэргээх болно гэж тэрбээр мөн мэдэгдсэн байна.