Европын хөл бөмбөг 3.4 тэрбум еврогийн алдагдал хүлээж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2020-03-19 12:16:38

МОСКВА. /TASS/. Коронавирусний халдварын тархалттай холбоотойгоор тоглолтуудыг нь зогсоосны улмаас Европын хөл бөмбөг 3.4 тэрбум еврогийн алдагдал хүлээж магадгүй гэж "AFP" агентлаг судалгааны "KPMG" байгууллагын мэдээллээс иш татан уламжилжээ. 


“KPMG” агентлагийн судалгаанаас харахад, хэрэв тоглолтуудыг зогсоогоогүй байсан бол Англи, Итали, Испани, Герман болон Францын аварга шалгаруулах тэмцээнүүдийн орлого нийлээд 3.4 -3.95 тэрбум евро байх байжээ. 


11 тойргийн тоглолт үлдээд байгаа Английн премьер лиг хамгийн их буюу 1.25 тэрбум еврогийн алдагдал хүлээж магадгүй байна. Харин Испанийн Ла лиг 950 сая, Германы Бундеслиг 750 сая, Италийн Сери-А 650 сая, Францын лиг 400 сая хүртэл евро алдаж магадгүй байгаа гэнэ. 


Эдгээр мөнгөн дүнд телевизээр шууд дамжуулах болон ивээн тэтгэгчидтэй байгуулсан гэрээ, тоглолтын тасалбарын борлуулалт,  мөн тоглолтын үеэр үзэгчдэд үзүүлэх төрөл бүрийн үйлчилгээнээс олох орлогыг харгалзжээ.

Холбоотой мэдээ