Ирэх сар хүртэл хөдөөгийн багийн хүүхдүүд мөнгөн тусламж авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-03-19 15:02:31

Завхан /МОНЦАМЭ/. Завханы 23 сумын 7000 гаруй хүүхэд НҮБ-ын санхүүжилтээр хүүхэд тус бүр 60 мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг авч байна.

 

НҮБ-ын туршилтын төслийн хүрээнд өнгөрсөн оны 12 дугаар сард Завхан аймгийн гамшгийн эрсдэл өндөртэй дөрвөн сумын 0-5 насны 2800 хүүхдэд тус бүр 40 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн ажээ. Төслийн эхний шатыг Завхан аймаг амжилттай хэрэгжүүлсэн тул аймгийн Засаг даргын саналыг хүлээн авч төслийн хоёрдугаар шатны үйл ажиллагааг энэ онд үргэлжлүүлэн эхлүүлжээ. Ийнхүү төслийн хүрээнд хөдөөгийн 23 сумын 7000 гаруй хүүхэд мөнгөн тусламжийг авч байна. Мөнгөн тусламжийн эхний санхүүжилт 20 мянган төгрөгийг сар шинийн баярын өмнө хүүхэд бүрийн дансанд шилжүүлсэн бол үлдсэн санхүүжилтийг гурав, дөрөвдүгээр сард олгох юм байна.

Ташрамд НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан анх удаа хамтран “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлэх, цочролд бэлэн байх чадавхыг нэмэгдүүлэх нь” төслийг Завхан аймагт 5.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлж эхэлжээ. 

Холбоотой мэдээ