Малчдад өвс, тэжээлийг үнэгүй олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-03-20 17:01:47
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Улсын Онцгой комиссоос Орхон аймагт 100 тонн өвс болон 27 орчим сая төгрөгийг шийдвэрлэсэн. Уг мөнгөөр аймгийн ХХААГ “Алтан тариа” ХХК-аас тэжээл, нэмж өвс худалдан авсан байна. Тэжээл, өвсийг өнөөдөртөө багтаж Дархан-Уул аймгаас татаж авна гэж аймгийн ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий хэллээ.

Орхон аймаг Баян-Өндөр, Жаргалант сумтай. Дээрх хоёр суманд нийт 1000 орчим малчин бүртгэлтэй байдаг.  Үүний 80 гаруй хувь нь малчин өрх юм. Өрх бүрт 10 боодол өвс, 2-3 шуудай тэжээлийг үнэ төлбөргүй олгохоор болжээ. 

Холбоотой мэдээ