Үндэсний хэмжээнд ариутгал, халдваргүйтгэлийн ажил өрнүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-22 16:15:40
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, Үндэсний хэмжээнд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл хийх тогтоол гаргасныг УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэв.


Өнөөдрийн байдлаар, ДЭМБ-ын гишүүн 195 орноос 188-д нь шинэ коронавирусний халдвар тархсан байна. Франц улсад гэхэд л нэг шөнийн дотор 793 хүн халдварын улмаас амь хохирчээ. Эдгээр жишээнээс сургамж авах шаардлага бодитоор оршиж буйг Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин мэдээлэлдээ тодотгов. Монгол Улсын Засгийн газар хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалтыг улам чангатгах, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг шат дараатай авч байна гэлээ.  Энэ хүрээнд,  цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан улс орон даяар ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл 14 хоног зарлаж, нийслэл, орон нутгийн удирдлага, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд тогтоолыг хүргүүлэхээр болсныг дуулгав.

Холбоотой мэдээ