ЗУРХАЙ: Сэвлэг үргээх буюу үс засуулахад тохиромжгүй

Монголын мэдээ | Лавлагаа
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-23 07:01:54
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны гуравдугаар сарын 23. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын тэргүүн шар барс сарын Билгийн тооллын 29. Сумъяа гараг. Шувуун хушуут одтой, гурван хөх мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр.

Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Уул

Наран 6 цаг 48 минутад мандан, 19 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн.

Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх буюу үс засуулахад тохиромжгүй.

Холбоотой мэдээ