Улсын хэмжээнд 2.2 сая төл хүлээн аваад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-03-23 10:43:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 3 дугаар сарын 20-ны байдлаар 2.2 сая төл хүлээн авч, төл бойжилт 98.4 хувьтай байна. Энэ хавар улсын хэмжээнд 29.2 сая толгой мал төллөнө. Үүний 7.4 хувь төллөөд байна. Төллөсөн хээлтэгчийн 2.3 хувь нь бод, 97.3 хувь нь бог малын хээлтэгч байна.  

 Улсын хэмжээнд оны эхний нийт малын 0.5 хувь  нь зүй бусаар хорогджээ. Энэ нь хэвийн хорогдолд тооцогдож байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Мал төллөлт Ховд аймагт хамгийн өндөр хувьтай байна. Харин Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 1 хувьтай байна.

 Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ