"Хамтдаа хамгаалъя" аянд нэгдэхийг уриалав

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-03-24 13:38:10

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ГБХЗХГ, Залуучуудын хөгжлийн төвөөс санаачлан "Хамтдаа хамгаалъя" аян өрнүүлж эхэллээ.

Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийг тус аянд нэгдэж, амны хаалт, гар ариутгагч бодис хандивлахыг уриалж байна.

Иргэдийн хандивласан амны хаалт, гар ариутгагчийг амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой залуу гэр бүлийн гишүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үнэ төлбөргүй олгох аж.

Одоогийн байдлаар 10 гаруй хүн нэгдэж 40 орчим амны хаалт, ариутгалын бодис хандивласан гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Холбоотой мэдээ