Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа ирэх сард болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг ирэх сарын 8-ны 09.00 цагт зохион байгуулахаар болжээ.
Дуудлага худалдаанд 11 байршлын нийт 9.26 га газар оруулах бөгөөд оролцох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүд ирэх сарын 8-ны 08.30 цагаас өмнө WW.MLE.MN цахим системээр бүртгүүлэх шаардлагатай аж. Дуудлага худалдаанд оролцохдоо доорх материалыг бүрдүүлнэ.
-Хүсэлт маягтаар гаргана; /mle.mn цахим системд анкет бөглөнө/
-Иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;
-Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг тушаасан баримт; /байршил тус бүрт тушаана/
-Дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх мөнгийг дэнчин болгон тушаасан баримт;
-Банк: Нийслэлийн Төрийн сан
-Данс: 100200051049
-Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа
-Гүйлгээний утга: Дэнчингийн үнэ, НГЗБТ-ний дугаар бичих
Дуудлага худалдааны үнийн санал авах сүүлийн хугацаа ирэх сарын 8-ны 15.00 цагт дуусмагц систем 1 минут хүлээх бөгөөд тухайн мөчид аль нэгэн оролцогч үнийн санал өгөхгүй бол дуудлага худалдааг автоматаар хаана. Хэрэв нэг минутад оролцогч үнийн санал илгээвэл дахин нэг минут хүлээх зарчим баримтлах аж. Дээрх зарчмаар 17.00 цаг хүртэл үргэлжилсэн тохиолдолд хамгийн сүүлийн үнэ өгсөн хэрэглэгч ялагч болох юм.
Дуудлага худалдаанд оруулах газар