Нэгдсэн эмнэлгийн амбулаториор 17900 хүн үйлчлүүлжээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-03-27 16:46:09

Говь-Алтай /МОНЦАМЭ/.  Энэ оны эхний хоёр сарын байдлаар Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаториор 17900 хүн үйлчлүүлж, 1100 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. 


Үүний 30 хувь буюу 6000 гаруй нь халдварт бус өвчний шалтгаанаар хандсан бол 183 эх амаржиж, 187 хүнд мэс заслын эмчилгээ хийжээ. Тухайлбал, гэмтэл, мэс засал, сэхээн амьдруулах, мэдрэлийн тасгийн эмч нар гэмтлийн болон даралт ихсэлтийн улмаас тархинд цус харвалтын зарим тохиолдлыг мэс заслын аргаар эмчилж байгаа бөгөөд 2019 онд гэхэд л 20 хүнд тархины мэс заслыг амжилттай хийжээ. 

2019-2020 онд Гэмтлийн тасаг, Эмгэг нярайн тасгыг шинээр байгуулж, 103, яаралтай түргэн тусламжийн тасгаа өргөтгөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ард иргэдэд хүртээмжтэй, чанартай хүргэхийг зорин ажиллаж байна.


Холбоотой мэдээ