"Техник импорт" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dusem11@yahoo.com
2020-03-30 18:26:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн биржийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 108,629,467 төгрөгийн үнийн дүн бүхий 475,645 ширхэг хувьцаа арилжигдсанаас 4 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөв.


Харин 20 хувьцаат компанийн ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байв. Үүнээс "Ард кредит ББСБ" ХК (ADB +1.85%) болон "Техник импорт" ХК (TEX +0.92%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Их барилга" ХК (IBA -11.54%) болон "Женко тур бюро" ХК  (JTB -7.39%)-ийн  хувьцаа хамгийн их уналаа. Ийнхүү "TOP 20" индекс 1.56 хувиар буурч 16953.03 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,468,479,684,175.57 төгрөг боллоо.

Холбоотой мэдээ