Хүүхдүүд олон нийтийн газраар явах нь эрс нэмэгджээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-03-31 09:43:44

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын Засаг даргын захирамжаар шинэ төрлийн коронавирусний халдвараас сэргийлэх зорилгоор 8 сургуулийн 1000 гаруй багш, ажилчид эргүүл хяналт хийж байна.

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн 3000 гаруй хүүхэд олон нийтийн газар, цэцэрлэгт хүрээлэн, голын эрэг, тоглоомын талбай зэрэг газраар явж байсан зөрчлийг илрүүлжээ. Сүүлийн үед гадаа дулаарч буйтай холбогдуулан хүүхдүүд олон нийтийн газраар явах нь эрс нэмэгдсэн учраас эргүүл хяналтыг ирэх сарын 30 хүртэл ажиллуулахаар болжээ. Өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа энэ үед гадуур олон нийтийн газраар явж буй хүүхдүүдийг бүртгэлжүүлэн харьяалагдах сургууль болон ангийн багшид мэдээлж зөвлөмж өгч ажиллаж байна гэдгийг Мөрөн сумын Боловсрол, соёл, залуучууд, ахмадын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батдэлгэр мэдээллээ.

 


Холбоотой мэдээ