Аймгийн хэмжээнд 565 иргэн хавдрын оноштой эмчлүүлж байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-03-31 20:38:03

Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд хавдрын өвчлөл ямар түвшинд байгаа тухай БОЭТ-ийн Хавдрын их эмч Ц.Цагаанаас тодрууллаа.

Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 565 иргэн хорт хавдрын хяналтад орж эмчлүүлж байна.

Үүний 201 иргэн 2019 онд шинээр хорт хавдартай гэж оношлогджээ. Хавдрын хяналтад байгаа иргэдийн 46.6 хувь нь эхний үе шатандаа, 53.3 хувь нь хожуу үед оношлогдсон байна.

2019 оны байдлаар нийт 137 хүн хорт хавдрын улмаас нас барсан. Энэ нь аймгийн хэмжээнд нийт нас баралтын 15.4 хувийг эзэлж байгаа аж.

Сүүлийн үед орон нутагт  элэг, ходоод, улаан хоолой, уушги, умайн хүзүүний хорт хавдар зонхилон бүртгэгдэж байна. Тухайлбал, нийт хавдрын 8.7 хувьд элэг, 3.7 хувийг ходоодны хавдар эзэлж байна.

Иргэд ихэвчлэн хорт хавдрын хожуу үе шатанд эмнэлэгт ханддаг. Тиймээс өвдсөн үедээ эмнэлэгт хандах бус урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэх шинжилгээнд тогтмол хамрагдаж байхыг зөвлөж байв.

Ховд аймагт элэг болон умайн хүзүүний хорт хавдрыг эрт үед илрүүлж, тэр хэмжээгээр өвчний эдгэрэлт сайн байгаа гэж БОЭТ-ийн Хавдрын их эмч Ц.Цагаан мэдээллээ

Холбоотой мэдээ