Алжир цар тахлын улмаас 5000 гаруй хоригдлоо суллана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-02 13:46:09

МОСКВА. /TASS/. Коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Алжирын Ерөнхийлөгч Абдельмажид Теббун 5000 гаруй хоригдолд өршөөл үзүүлэх тухай захирамжид гарын үсэг зуржээ.


“Al Jazeera” телевизийн мэдээлснээр, орон нутгийн шоронд хоригдож байсан 5037 хүнийг өршөөлөөр суллах аж.


Алжирт коронавирусний халдварын анхны тохиолдол 2 дугаар сарын 25-нд бүртгэгджээ. Тус улсын Эрүүл мэндийн яамны сүүлд мэдээлснээр, одоогоор коронавирусний халдварын 700 гаруй тохиолдол бүртгэгдэж, 40 гаруй хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ