Булган аймагт “Эрдэнэ үйлдвэр” 700 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-04-03 16:41:41

Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг, “Эрдэнэт” ТӨҮГ 2020 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа.

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийгмийн хариуцлагын хүрээнд Булган аймагт энэ жил 700,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ хөрөнгө оруулалтаар аймгийн нэгдсэн эмнэлэгт рентген аппарат авах, Тэшиг сумын цэцэрлэгийн барилгын зарим санхүүжилтийг хийхээр болж байна гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Д.Дэлгэрбаяр ярилаа.

Булган аймагт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2018 онд 1,0 тэрбум, 2019 онд 500,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байсан юм.

Холбоотой мэдээ