Брэнд бүтээгдэхүүнийг борлуулах төвтэй болно

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-04-03 16:53:08

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Өвөрхангайд үйлдвэрлэв” зорилтот жилийн хүрээнд аймгийн брэнд бүтээгдэхүүнүүдийг борлуулах, зах зээлд нийлүүлэх “Өвөрхангайд үйлдвэрлэв” төвийг байгуулна.

Арвайхээр хотын төв талбайд тус төвийн барилгыг барих бөгөөд харин талбай дахь усан оргилуурыг Дэлгэрэх гол дагуу шинээр байгуулсан “Дэлгэрэх гарден” цэцэрлэгт хүрээлэнд суурилуулах юм.

Энэхүү үйлчилгээний төвийг байгуулснаар өрхийн үйлдвэрлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах, дотоод, гадаадын иргэд, жуулчдад сурталчлах төдийгүй хэрэглэгчдэд орон нутгийнхаа онцлог бүхий брэнд бүтээгдэхүүнийг үндсэн үнээр худалдан авах боломж нээгдэх юм. Мөн аймгийн аялал жуулчлал, брэнд бүтээгдэхүүний мэдээллийн төв ажиллуулахаар төлөвлөж байна.

Холбоотой мэдээ