Халиун бугыг бахардуулж алсан хэргийг шалгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-04-06 17:17:48

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Улаан номонд орсон нэн ховор амьтан болох халиун бугыг хөөж үргээсэн, эвэр түүсэн, худалдан авсан гэх зөрчлүүдийг Цагдаагийн газраас шалгаж байна.

Тухайлбал бугыг бахардуулж алан эвэр, түүхий эдийг худалдсан, мөн хашаандаа 58 ширхэг бугын эвэр хадгалж байсан зөрчил Бат-Өлзий, Хайрхандулаан, Бүрд суманд гарсныг орон нутгийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Экологийн цагдаа нар илрүүлэн шалгаж байгаа юм. БОАЖ-ын Сайдын 2017 оны А/97 дугаар тушаалаар жил бүрийн 3-6 дугаар сар, 9-11 дүгээр сард байгалийн жамаар унасан бугын ясан эвэр түүх үйл ажиллагааг хориглосон байдаг

Мөн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор халиун бугын экологи, эдийн засгийн үнэлгээг эр 6.6 сая, эм 7.5 сая төгрөгөөр тогтоосон байдаг ба халиун бугыг хууль бусаар агнавал экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нугалан төлүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуультай аж.

Холбоотой мэдээ