Бугын эвэр түүгчид хил орчмын дэглэм зөрчлөө

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-04-07 11:55:38

Булган /МОНЦАМЭ/ Хилийн цэргийн 0286 дугаар ангийн харуулын дарга, ахлах ахлагч Б.Сундуй, ахлагч Б.Төртогтох, дэд ахлагч Б.Баттүвшин нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа хил орчмын дэглэм зөрчигчдийг илрүүлэн саатууллаа.

Хилийн ... дугаар тэмдгийн чиглэлд “Шар бэлчир” нэртэй газар бугын эвэр түүх зорилгоор зөвшөөрөлгүй нэвтэрсэн морьтой 3 хүнийг саатуулан Монгол Улсын Зөрчлийн тухай хуульд зааснаар хүн тус бүрийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан, дахин зөрчил гаргахгүй байх талаар баталгаа авч, Хилийн тухай хууль, холбогдох журмуудаар яриа, таниулга хийлээ гэж дэд хурандаа Н.Идэрбал мэдээллээ.        

Холбоотой мэдээ