Нефтийн үнэ өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМОСКВА. /TASS/. Лондоны "ICE" биржийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн ирэх 6 дугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 3.24 хувиар өсөж, торх нь 34.12 ам.долларт хүрчээ. Харин “WTI” маркийн фьючерс хэлцлийн үнэ 27.15 ам.доллар байгаа аж.
"ОПЕК+" буюу Нефть экспортлогч улсуудын байгууллагын гишүүн болон
гишүүн бус 11 улсын сайд нар видео хурал гэж байгаатай холбоотойгоор нефтийн
үнэ өсжээ. “ОПЕК+”-н зөвлөгөөн 4 дүгээр сарын 6-нд болох ёстой байсан хэдий ч
9-ний өдөр болгож хойшлуулсан байна. Ийнхүү хойшлуулах болсон нь нефть
олборлолтын хэмжээг бууруулах асуудлаар талууд урьдчилсан байдлаар зөвшилцөлд хүрэхэд
бэлэн биш байгаатай холбоотой гэж үзэж байгаа аж.
“ОПЕК+”-н гэрээний хугацаа өнгөрсөн
3 дугаар сарын 31-нд дууссан бөгөөд тус байгууллагын хамгийн том хоёр оролцогчийн байр суурь эсрэг байгаагийн
улмаас гэрээг сунгаж чадаагүй байна. Гэрээний үйлчлэл зогссон нь нефтийн үнийг
огцом унахад хүргэжээ.