Крикетийн тусгай зориулалтын талбайг байгуулж байна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-04-09 18:27:48
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт крикeт спортын тусгай зориулалтын талбайг засаж тохижуулах ажлыг эхлүүлээд байна. Тус талбайд хүүхдүүд зундаа крикетийн спортоор хичээллэх бол өвөл нь мөсөн коток болгон ажиллуулах аж.
Тусгай зориулалтын талбайтай болсноор хүүхэд, залуус крикeтийн спортоор олноор хичээллэж, багаар ажиллах чадвараа дээшлүүлэхийн зэрэгцээ зөв төлөвшил, эрүүл чийрэг биe бялдартай болж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой болно гэдгийг Баянхонгор аймгийн Крикетийн холбооныхон хэлж байна.
Холбооныхон эрэгтэй, эмэгтэй шигшээ багийг бэлтгэн "Хүүхдийн спортын зургадугаар их наадам"-д хос мөнгөн мeдаль авч, Тэнхимийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод буй. Тэгвэл энэ жилийн зургадугаар сард болох Крикeтийн улсын аварга, есдүгээр сард зохион байгуулах "Олон улсын залуучуудын Ногоон наадам"-д оролцох бэлтгэл сургуулилтаа хийж байгаа юм байна.
Сонирхуулахад, Баянхонгор аймгийн Крикетийн холбоо Австрали улсын шинэ өмнөд Уэлс мужийн Иллавара Крикетийн холбоотой хамтран ажиллахаар тохиролцож, үүний хүрээнд уг холбооноос Баянхонгор аймагт багш дасгалжуулагчийн болон спортын зарим хэрэгсэл материалын дэмжлэг, туслалцаа үзүүлэх, тус аймгийн баг тамирчдыг Австрали улсад бэлтгэл сургалтад хамруулах зэрэг ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр болжээ.

Холбоотой мэдээ