Замын цагдаагийн алба хаагчид модуль сургалтад хамрав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-05-02 13:13:37

ЦЕГ-ын сургалтын төвд Нийтийн хэв журам хамгаалах албаны чиглэлээр төв, орон нутгийн замын цагдаагийн зохицуулагч, офицеруудад “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажиллагаа” сэдэвт алба хаагчдын ур чадварыг ахиулах модул сургалтыг зохион байгууллаа.

Өнгөрсөн долоо хоногт болсон уг сургалтаар “Гадаадын зочид төлөөлөгчдийн хамгаалалтад ажиллах арга тактик” сэдэвт 16 цагийн дадлага сургуулилт, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэслэл, журам“, “Ослын газарт хийгдэх хойшлуулшгүй ажиллагаа”, “Эмнэлгийн анхны тусламж үзүүлэхэд анхаарах асуудал” зэрэг танхимын 24 цагийн хичээлийг мэргэшсэн алба хаагч нараар заалгасан байна. Сургалтад төв, орон нутгийн замын цагдаагийн 22 алба хаагч оролцож, мэдлэг, ур чадвараа ахиулжээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ