Ой, хээрийн гал түймрийн дуудлага 26.4 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2020-04-08 14:02:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Он гарсаар энэ сарын 7-ны өдрийн байдлаар, Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий зэрэг 6 аймгийн 17 суманд нийт 19 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан байна. Түймрийн улмаас  51.018 га талбай, 3 айлын өвөлжөө шатжээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад ой, хээрийн гал түймрийн дуудлага 26.4 хувиар, хохирлын хэмжээ 40.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Иймд ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй  байх, асаасан гал, чүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


Холбоотой мэдээ