БНСУ-аас монгол иргэдээ авчрах тусгай нислэг Улаанбаатар руу хөөрлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-08 17:24:39
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-аас монгол иргэдээ эх оронд нь авчирч буй тусгай нислэг Сөүлээс Улаанбаатарын чиглэлд өнөөдөр 17 цагийн орчимд хөөрсөн тухай УОК-ын шуурхай штаб мэдээлэв. Уг нислэгийн багийг Гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ даргалж байна.


БНСУ-аас тус онгоцоор 267 иргэн эх орондоо ирнэ. Эдгээр иргэдийн 44 нь өндөр настан, 43 нь эрүүл мэндийн шалтгаантай, тав нь жирэмсэн бөгөөд тус тус асран хамгаалагчтай байна. Мөн 18 нь оюутан, 49 нь бага насны хүүхэдтэй бөгөөд гэр бүлийн бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 50 иргэн байна. Мөн БНСУ-д хууль бусаар оршин суусан хэргээр хоёр хүртэлх сараар саатуулагдаад байсан 55 иргэнийг тус улсын Хуульзүйн яамнаас тавьсан шаардлагын дагуу эх оронд нь авчирч байгаа аж. Эдгээр иргэд болон нисэх багийн бүрэлдэхүүнийг Улаанбаатарт ирсэн даруй холбогдох журмын дагуу 21 хоног тусгаарлахын зэрэгцээ шинэ коронавирусний шинжилгээ авах юм.


Тусгай нислэг Улаанбаатарын цагаар 20.20 цагийн орчимд Буянт-Ухаа дахь "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардах төлөвтэй байна.

Холбоотой мэдээ