Төв захад иргэдийн худалдан авалт 80 орчим хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-04-08 18:16:58

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойших хугацаанд иргэдийн худалдан авалт 80 орчим хувиар буурсан байна. Худалдааны төвүүд түрээсийн төлбөрөө 50 хувиар бууруулсан хэдий ч түрээслэгчид төлбөрөө төлж чадахгүйд хүрчээ.

“Худалдан авагч бараг байхгүй, гэсэн ч түрээсээ төлөхийн тулд аргагүй эрхэнд сууж байна” хэмээн түрээслэгчид хэлж байв. Төв барааны захад орлого оруулагчдын ихэнх нь хөдөөний малчид бөгөөд 2 сараас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж байгаагаас малчдын төвд орж ирэх хөл хөдөлгөөн эрс хумигджээ.

Худалдаачид 1 сараас хойш бараагаа татаагүй тул дулааны улиралд өмсөх хувцас, эд зүйлсийн сонголт багатай, үлдэгдэл бараагаа зарж байгаа бол хүнсний худалдаа хэвийн түвшинд байгаа аж.

Холбоотой мэдээ