Худалдан авах ажиллагааны хэрэгжилт “сайн” үнэлгээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-04-09 16:39:35

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг 2019 оны худалдан авах ажиллагааны хэрэгжилтээр “сайн” үнэлгээ авсан гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Монгол Улсын Сангийн яамнаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн тусгай журмын дагуу Ховд аймгийн худалдан авах ажиллагааны 2019 оны хэрэгжилтэд үнэлгээ хийсэн аж.

Ингэхдээ 2019 оны худалдан авах ажиллагааны хэрэгжилтийг  90 оноо бүхий шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн.

Улмаар худалдан авах ажиллагааны төлөвлөлт, тайлагналт, хэрэгжүүлсэн байдал, цахим систем ашиглалт зэрэг үзүүлэлт бүрт 100 оноо авч, нийлбэр дүнгээр 78 хувь буюу сайн гэж үнэлэгдсэн байна.  

Өнгөрсөн онд Орон нутгийн Өмчийн газар нь хэд хэдэн төсөл, хөтөлбөрийн гэрээ байгуулж, худалдан авах ажиллагаа зохион байгуулсан.

Үүнд: - Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх 33.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий 53 төсөл, үйл ажиллагаа

-Орон нутгийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх 325.0 сая төгрөгийн өртөг бүхий 4 төсөл, хөтөлбөр

-Хөшөөт Хөгжил сангийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх 505.3 сая төгрөгийн  өртөг  бүхий 10 төсөл, хөтөлбөр

-Байгаль хамгаалах сангийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх 40 сая төгрөгийн 2 төсөл, хөтөлбөр

-Замын сангийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх 300 сая төгрөгийн  төсөвт өртөг бүхий 1 төсөл

-Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх 1 тэрбум 930.3 төгрөгийн өртөг бүхий 15 төсөл, хөтөлбөрийн гэрээг тус тус  байгуулж, худалдан авах ажиллагаа явуулсан аж. 

Холбоотой мэдээ