Таван машин хог хаягдлыг устгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-04-09 16:49:06

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант суманд  "Ариутгал халдваргүйтгэлийн сарын аян" өрнүүлж байна. 

Тус аяны хүрээнд Жаргалант сумын Хөдөө аж ахуй, Мал эмнэлгийн тасаг хамтран Сангийн хэрэм, Буянт гол, Нисэх буудал, Цэвэр усны станц, Цагаан морь зах зэрэг газрын орчимд байсан мал, амьтны сэг зэм, арьс, шир, бусад хог хаягдлыг цэвэрлэж  ариутгал хийв. 

Энэхүү ажлыг дөрөвдүгээр сарын 6-7-нд зохион байгуулснаар /үхсэн/ 28 нохой, 9 бод, 36 бог малын сэг зэм, дайвар бүтээгдэхүүн зэрэг нийт таван машин хог хаягдлыг устгаж, 780 мкв талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн гэж албаны эх сурвалж мэдээллээ. 


Холбоотой мэдээ