ОНХС-гийн цахим санал асуулга энэ сарын 21 хүртэл үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-04-10 12:16:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн 9 дүүргийн 173 хороонд Smart UB аппликэйшныг ашиглан Орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулгыг иргэдээс авах ажил дөрөвдүгээр сарын 21 хүртэл үргэлжилнэ.


Цахим санал асуулгад нийслэлийн 18-аас дээш насны бүх иргэд хамрагдах боломжтой бөгөөд санал асуулга 2020 оны 3 сарын 1-нээс эхэлсэн юм.


Тус санал асуулгад Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо хамрагдвал зохих 4200 иргэний саналыг 100 хувийн гүйцэтгэлтэй 2020 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр авч, баталгаажуулж дууссан байна. Хан-Уул дүүргийн хэмжээнд 2020 оны дөрөвдүгээр сарын 07-ны байдлаар 34 937 иргэн санал өгөөд байгаа аж.


Иргэд та бүхнийг SmartUB аппликейшныг ашиглан 2021 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих ажилд иргэдээс авах цахим санал асуулгад идэвхтэй оролцохыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас уриалж байна.

Холбоотой мэдээ