Алдарт эхийн I, II одонгоор шагнуулахаар уламжиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-04-10 14:16:09

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар тус аймгийн харьяат эхчүүдийг Алдарт эхийн I, II одонгоор шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа.

2020 оны 04-р сарын 03-ны өдрийн энэхүү хуралдаанаар зургаа ба түүнээс дээш хүүхэд төрүүлж, 6-гаас доошгүй хүүхдийг өөрийн асрамжаар өсгөн хүмүүжүүлсэн Сэлэнгэ аймгийн харьяат 38 эхийг Алдарт эхийн I одонгоор. Мөн 4-5 хүүхэд төрүүлж, үүнээс доошгүй хүүхдийг өөрийн асрамжаар өсгөн хүмүүжүүлсэн мөн аймгийн харьяат 346 эхийг Алдарт эхийн II одонгоор шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилсан байна. 

Холбоотой мэдээ