Цахим уралдаанд 500 гаруй хүүхэд оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-04-13 10:41:45

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өрнөж буй “Хүүхэд Итгэлийн харц” аяны хүрээнд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн номын өргөө, Хөвсгөлийн өнгө сайт хамтран зохион байгуулсан цахим уралдаанд 500 гаруй хүүхэд оролцжээ.  

Тус уралдаан нь шинэ төрлийн коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлэх, хүүхдүүдээр дамжуулан гэр бүлд нь урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл санал санаачилгыг өрнүүлэх, хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, цахим орчинд зөв үлгэр дууриалал үзүүлэх зорилготой юм.

Уралдаанд тус аймгийн 23 сум 1 тосгон, Улаанбаатар хотын 2 дүүргээс  болон Тосонцэнгэл сумаас 3 ихэр хүүхэд оролцсон нь онцлог болжээ. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас шилдэг бүтээлүүдийг эмхэтгэн товхимол гаргахаар төлөвлөж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ