Амралтын өглөө ариун цэвэр сахисан Чойбалсан хот

ФОТО МЭДЭЭ
167@montsame.mn
2020-04-12 13:22:11

Дорнод /МОНЦАМЭ/. Энэ амралтын өдрүүдэд Чойбалсан хотод "Ковид-19" халдварын эсрэг найман машинаар ариутгалын бодис тээвэрлэн 05.30-08.30 цагийн хооронд халдваргүйжүүлж байгаа юм. Хэрлэн сумын ЗДТГ-аас иргэдийг амны хаалтаа зүүж, гараа угааж, шаардлагагүй бол олон нийтийн газраар зорчихгүй байхыг уриалсаар байна.

Сүүлийн үед иргэдийн анхаарал суларч, амны хаалтгүй олон нийтийн газраар зорчих, хүүхдүүд олон цагаар гадаа тоглох нь ихэсч байна.